Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “И-Монгол” платформ шагнал хүртжээ
Чихэнд чимэгтэй
2024-02-26
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр манай улсын цахим шилжилтэд чиглэсэн “И-Монгол” төсөл “Масс дижитал шийдэл” төрөлд шилдгээр шалгарчээ. Ингэснээр монгол залуусын бүтээсэн төрийн үйлчилгээний цахим “И-Монгол” платформ “Global Government Excellence Award” шагнал хүртсэн байна. Энэхүү шагналыг АНЭУ-ын ханхүү Мухаммад ибн Заид Аль-Нахъян гардуулан өгчээ. Манай улсаас гадна шинэ технологи, инновацид суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн Серби, Руанда улс төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх төслөөр, Коста Рика улс ой хамгаалах төслөөр, Бразилийн Куритиба хот төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслөөрөө шагнал хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.