images

Ташкентийн “Их дуулга”-д 70 гаруй орны жүдоч өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-23


   Узбекистаны нийслэл Ташкент хотноо ирэх сарын 1-ны өдөр олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” цуврал тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээнд 70 гаруй орны 500 гаруй жүдоч барилдахаар мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас 6 эрэгтэй, 9 эмэгтэй тамирчин оролцох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам нар, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн нар, +78 кг-д А.Адъяасүрэн тус тус барилдана. Манай тамирчид Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах цогцолборт бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ удаагийн "Их дуулга"-д эрэгтэйчүүдийн 66, -100, +100, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өнжиж байгаа ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.