images

Найман настай хүү шатрын их мастерыг хамгийн залуудаа хожсон хүн болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-23


   Швейцарьт болсон “Burgdorfer Stadthaus Open” шатрын тэмцээний үеэр Сингапурын найман настай хүү Ашват Каушик Польшийн их мастер Жасик Стопаг хожлоо. Ингэснээр найман нас, зургаан сартай хүү шатрын их мастерыг хожсон хамгийн залуу шатарчин болов. Тэдний насны зөрүү 29 бөгөөд ням гарагт нэг өрөг тоглож таарсан байна. Улмаар А.Каушик 129 тамирчнаас 12 дугаарт орж тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэрбээр дөрвөн настайдаа “Chesskids” цахим платформоос бие даан шатар сурч эхэлсэн гэнэ. Мөн тэрбээр наймаас доош насны шатарчин хүүхдүүдийн дэлхийн чансааг тэргүүлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.