Хэнтий аймагт элэгний хавдар тайрах хагалгааг амжилттай нутагшуулж байна
Чихэнд чимэгтэй
2024-02-23
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн лхагва гарагт элэгний хавдрыг элэгтэй нь хамт тайрч авах мэс заслыг амжилттай хийжээ. Тус хагалгааны багт Анагаах ухааны доктор, мэс заслын эмч Д.Адилсайхан, Н.Билгүүн тэргүүтэй нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, үйлчлэгч нар багтаж ажилласан байна. Хэнтий аймаг нь нэгдсэн эмнэлэгтээ энэхүү мэс засал эмчилгээг нутагшуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийнх гурав дахь элэгний хавдар тайрах хагалгаа болсон юм. Түүнчлэн 2024 он гарсаар нэгдсэн эмнэлгийн эмч нар хоёр иргэнд түнхний үе солих мэс заслыг амжилттай хийжээ.
Эх сурвалж: Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.