ШУТИС малчин өрхийн оюутнуудад 28 хоногийн чөлөө олгохоо мэдэгдлээ
Чихэнд чимэгтэй
2024-02-23
Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас малчин өрхийн оюутнуудыг хичээлээс нь түр чөлөөлж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байгаа талаар энэ долоо хоногт мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1700 оюутнаас санал авч эхэлсэн. Одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Мөн зам, даваа хаагдсантай холбоотойгоор Сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна. Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног хичээлээс түр чөлөөлж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.