images

Эрүүл мэндийн салбарын 7 үйлчилгээг цахимд шилжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-22


   Жирэмсний хяналтын карт, амбулаторын карт, эрүүл мэндийн даатгал, жор, дүрс оношлогооны дүгнэлт, вакцины лавлагаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр болжээ. Энэхүү долоон төрлийн үйлчилгээг өмнө нь цаасаар авдаг байсан бол одоо иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, элдэв чирэгдэл учруулахгүй байх боломж ийнхүү бүрдэж байна. Цахимд шилжүүлэх арга хэмжээ 2023-2027 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх Монгол улсын эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын хөтөлбөрт тусгагдсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар уг хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан 670 мянган ам.доллароор санхүүжүүлнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.