Өсвөрийн шатарчдын УАШТ ирэх сарын 6-нд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-22
Монголын шатрын холбооноос өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тэмцээн долоон насны ангиллаар явагдах ба аймаг бүрээс хоёр, нийслэлээс нийт 18 шатарчин өрсөлдөнө. Тэмцээний эхний гурван байранд шалгарсан шатарчид 2024 оны өсвөрийн шатарчдын ДАШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТ гэсэн гурван тэмцээнээс сонголт хийж оролцох бол охидын болон нээлттэй ангиллын 8, 10, 12 насанд түрүүлсэн тамирчид энэ онд анх удаа зохиогдох өсвөр үеийнхний Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болно. Тэмцээнийг зохион байгуулах комиссыг их мастер А.Энхтуул ахалж байна. Сонирхуулахад, шатрын өсвөр үеийн УАШТ-ий охидын ангилалд хамгийн олон буюу 10 удаа түрүүлсэн тамирчин нь Их мастер Ү.Үүрийнтуяа бол хөвгүүдийн ангилалд Их мастер Ц.Батчулуун, спортын мастер Б.Галмандах, Р.Эрдэнэтулга нар тус бүр зургаан удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.