images

“Uber” компани роботоор хоол хүргэх үйлчилгээгээ Японд нэвтрүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-22


   АНУ-ын “Uber” компани “Mitsubishi Electric” болон хүргэлтийн роботын “Cartken” компанитай хамтран роботоор хоол зөөх “Uber Eats” бизнесээ Японд нэвтрүүлэх гэж буйгаа зарлалаа. Уг үйлчилгээг Токио хотын тодорхой хэдэн байршилд ирэх сарын сүүлээр эхлүүлэх ажээ. Одоог хүртэл АНУ-ын цөөн хэдэн хотод үйлчилж байгаа бие даасан хоол хүргэлтийн бизнес гадаад улсад анх удаа нэвтэрч буй нь ийнхүү Япон болж байна. Хоол зөөх “Model C” робот нь хүний алхааны хурдаар явах бөгөөд орчин тойрны юмсыг хиймэл оюун ухаанаар баримжаалан хөдөлдөг гэнэ. “Uber Eats”-ийн Япон дахь үйл ажиллагаанд “Mitsubishi Electric” компани хяналт тавьж ажиллах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.