images

Жо Байден 153 мянган хүний сургалтын төлбөрийн зээлийг тэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-22


   АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 153 мянган хүний 1.2 тэрбум долларын сургалтын төлбөрийн зээлийг тэглэх зарлиг өчигдөр гаргалаа. Тэрбээр “Үнэ цэнтэй боловсролыг хамгаалах төлөвлөгөө” нэртэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрт сургалтын төлбөрт зориулан 12 мянга хүртэлх долларын зээл авч, түүнийгээ арав болон түүнээс дээш жилийн хугацаанд тогтвортой төлж багахан өртэй үлдсэн хүмүүс хамрагдах боломжтой аж. Ингэхдээ орлогод суурилсан дахин төлөлтийн төлөвлөгөөнд үндэслэдэг байна. Уг өршөөлийн талаар тус улсын Боловсролын сайд Мигэль Кардона “Та зээлээ арван жилийн турш төлсөн бол өөрийнхөө хийхийг хийсэн гэсэн үг учраас үүнийг хүртэх эрхтэй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.