images

“Daiso” дэлгүүрийг үүсгэн байгуулагч нас баржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-22


   Японы “Daiso” дэлгүүрийн сүлжээг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хиротакэ Яано 80 насандаа нас барлаа. Түүнийг энэ сарын 12-нд нас барсныг компаниас нь өнгөрөгч даваа гарагт зарласан бөгөөд оршуулгын ёслолыг гэр бүлийн гишүүд нь цомхон хийжээ. “Daiso” буюу 100 иений дэлгүүрийг Х.Яано анх 1972 онд нээсэн түүхтэй. Ингэхдээ “Яаногийн дэлгүүр” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хямд үнэтэй бараа жижиглэнгээр зардаг дэлгүүрийн бизнес моделийг анх бий болгожээ. Улмаар эхнэртэйгээ хамтран байгуулсан дэлгүүр нь 1990 оноос Япондоо амжилт олж эхэлсэн байна. 2023 оны эцсээр тус дэлгүүр улсдаа 4360, гадаадын орнуудад мянган салбартай байсан аж. Энэ дэлгүүрт 70 мянган өөр бараа зардаг бөгөөд сар бүр мянган шинэ бүтээгдэхүүн хийж худалдаанд гаргадаг гэнэ. “Bloomberg” телевизийн тэрбумтны индексээс үзвэл Х.Яано 2023 онд 1.9 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.