images

Уран гулгагч Ханюү Юүзүрү бие даасан тоглолт хийв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


  Японы уран гулгалтын тамирчин, Олимпын болон ДАШТ-ий хошой алтан медальт Ханюү Юүзүрү "Yuzuru Hanyu Ice Story 2nd 'Re_Pray' Tour” бие даасан аялан тоглолтоо хийлээ. Тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сард Японы Сайтама, энэ оны нэгдүгээр сард Сага, энэ сарын 19-нд Ёокохама хотод тоглолтоо хийжээ. Ийнхүү түүний өөрийн найруулсан анхны бие даасан тоглолт гурван хотод болж өндөрлөсөн байна. Дараагийн тоглолтын хуваарь одоогоор гараагүй байгаа аж. Өдгөө 29 настай, 2014 оны Сочи, 2018 оны Пёнчаны Олимпын аварга Х.Юүзүрү 2022 онд “Google” хайлтын системээс хамгийн их нэрээр нь хайсан тамирчдын зургаад орж байв. Улмаар тэр жилийнхээ долоодугаар сард тэмцээнд оролцохоо больж хувийн тоглолтоо найруулж тавих, мэргэжлийн замналаа хөөх шийдвэр гаргаснаа зарласан юм. Мөн өнгөрсөн онд сүй тавьснаа, улмаар түүнийгээ цуцалснаа мэдээлж байв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.