images

Мөсний загасчлалын ДАШТ-д оролцох Украины баг Монголд ирлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-21


 ​​​​​   Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ ирэх сарын 9-10-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болно. Тэмцээнд дэлхийн орон орны 100 гаруй тамирчин оролцох бөгөөд өчигдөр хамгийн эхний буюу Украины баг Монголд иржээ. 19 дэх удаагийн ДАШТ өнгөрсөн оны хоёрдугаар сард Эстони улсад болоход манай шигшээ баг зургаадугаар байранд шалгарсан  бол Украины баг түрүүлсэн юм. Тэгвэл манай улс ДАШТ-ийг угтаж өнгөрсөн оны 12 дугаар сард мөсний загасчлалын бооцоот тэмцээнийг зохион байгуулахад 14 багийн нийт 80 гаруй загасчин өрсөлдсөн билээ. Тэмцээний талбайг ДАШТ-ий жишгээр зохион байгуулж, ДАШТ-ий хянагч, шүүгчид ирж ажилласан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.