Хятад: Сар шинийн баяраар 75 сая хүн музей үзжээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-21
Хятадын энэ жилийн Хаврын баярын үеэр иргэд нь музей үзэж өв соёлтойгоо танилцахыг чухалчилжээ. Баярын өдрүүд буюу энэ сарын 10-17-ны хооронд 73.58 сая хүн музейд очсон байна. Ингэснээр уг баярын үеэр музейд зочилсон хүний тоо өмнөх жилийнхээс 98.6 хувиар нэмэгдсэн аж. Харин тус улсаас баярын амралтын өдрүүдэд зориулан улс даяарх бүх музейд 8500 үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулжээ. Хятад улс 2022 оны байдлаар 6565 музейтэй байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.