images

25 Азийн заан нэгэн дор цуглажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


     Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын “Улаан ном”-ын устаж буй зүйлд багтдаг Азийн зааны сүрэг Хятадын Юннань мужийн Пү-Эр хотод цуглажээ. Учир нь, тус хотод уг амьтанд зориулан бэлчээр бэлдэж, идэх дуртай гадил, эрдэнэ шиш зэрэг ургамлыг нь тариалах гэх зэрэг хамгаалах арга хэмжээ авчээ. Иймд өвлийн цагаар идэш тэжээл хайж явсан 25 заан тэдэнд зориулсан тариалангийн талбайд саатаж хооллосон байна. Энэ талаар тус газрын ажилтан “Заанууд хооллочхоод хэвтэж амарсан. Харин хоёр бяцхан тугал эхийнхээ хажууд тоглож байлаа. Сар гармагц тэд гол руу явсан” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.