Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна
Чихэнд чимэгтэй
2024-02-21
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр "Монголбанк" болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хэлэлцлээ. Энэ үеэр "Монголбанк"-ны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. "Монголбанк"-ны мэдээллийн санд 140 мянга гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг "Хаан" банкнаас тус тус олгосон байна. "Хаан" банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж байгаа аж. Харин Төрийн банк эхний ээлжид энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо мэдэгдсэн байна. Тэгвэл малчид харьяа орон нутгийнхаа "Хаан" банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, зээлээ сунгуулах боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.