Мичийг кесарево хагалгаагаар төрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
АНУ-ын Техасын “Fort Worth Zoo” амьтны хүрээлэнд энэ сарын 5-нд мичинд кесарево хагалгаа хийж бяцхан гориллаг эсэн мэнд өлгийдөн авчээ. Сикани нэрт 33 настай эм мичний цусны даралт ихсэж төрөхийн хүндрэл болох магадлалтай болсон тул уг шалтгаанаар 4-6 долоо хоногийн өмнө мэс заслын заалттай төрүүлсэн байна. Учир нь, хууль бус ан, өвчлөлийн улмаас Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын нэн ховордсон амьтны жагсаалтад орсон төв Африкийн уугуул нам дор газрын гориллаг эсэн мэнд авч үлдэх нь чухал байжээ. Сүүлийн 20-25 жилд тоо толгой нь 60 хувиар буурсан уг зүйлийн амьтан төрөлтийн түвшин багатай тул тоо толгой хорогдохыг нь бууруулахад хүнд байгаа аж. Харин гориллагийн анатомийн бүтэц хүнийхтэй ижил байсан тул хөл хүнд эхийг кесарево хагалгаагаар яаж төрүүлдэг яг тэр зарчмаар эмч нар ажилласнаас гадна шинэ төрсөн моншид амьсгалын дэмжлэг үзүүлжээ. Одоогоор эх мичний бие бүрэн тэнхэрсэн байна. Харин анхандаа моншоо төдийлөн тоохгүй байсан гэнэ. Улмаар амьтны хүрээлэнгийнхэн тэднийг нийлүүлэхээр хэд хэдэн удаа оролдсоны эцэст бага багаар моншоо халамжилж байгаа аж. Учир нь, эх байгалийн жамаараа төрөөгүй учраас үр зулзагаа шууд авахгүй байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.