Францад нимбэгний наадам болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
Францын уламжлалт нимбэгний наадам French Riviera эргийн Ментон хотод болж байна. Энэ жил Францад Олимпын наадам болох учраас төрөл бүрийн спортын тамирчдыг дүрсэлсэн аварга хөшөө нимбэг, жүржээр босгожээ. Наадамд зориулан цитрусын төрлийн 140 тонн буюу 500 мянган ширхэг жимс ашиглан бүтээл урласан байна. Олимпын наадмыг дүрсэлсэн энэ жилийн уламжлалт баярыг зохион байгуулагчид хоёр долоо хоног үргэлжлэх уг арга хэмжээг 200 мянган хүн зорин ирнэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.