images

Эх хүүхдийн эмнэлэгт хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-20


   Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ сарын 16-ны өдөр хавдартай хүүхдүүдэд зориулсан мэдээлэл, сургалтын танхимыг нээж, хичээлийн жилийн анхны хонхыг цохьжээ. Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдгаас хичээл завсардах, хоцрогдох явдал цөөнгүй гардаг тул НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энэхүү сургалтын танхимыг байгуулж, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсон байна. Танхимд цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлээд 12 дугаар ангийн сурагч хүртэл суралцах боломжтой ба монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлүүд заана. Түүнчлэн элдэв өвчнөөс сэргийлж багш нарыг шинжилгээнд хамруулж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сургалт явуулахаар болжээ. 

Гэрэл зургийг: Эрүүл мэндийн яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.