Англи: Солонгын өнгөт далавчтай шувууны гэрэл зураг даржээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
Английн байгалийн гэрэл зурагчин Эндрю Фүсэк Петр хөх бух шувууны гэрэл зураг автал далавч нь солонгын долоон өнгөтэй гарсан байна. Учир нь, нарны гэрлийн хугарлын нөлөөгөөр солонгон эффект үүссэн нь тэр байжээ. Э.Петр сүүлийн арван жил цэцэрлэгт нь саатсан шувуудын гэрэл зургийг дарж байгаа бөгөөд өвлийн цагт тэдний зургийг авахад хамгийн тохиромжтой хэмээн ярьсан аж. Тэрбээр солонгон далавчит хөх бухын зургийг өнгөрөгч 12 дугаар сард гал тогооныхоо өрөөний цонхоор камерын автомат фокус тохиргоо, бага гэрлийн багтаамжаар дарсан байна. Дараа нь авсан зургаа харахад хөх бух гэж танигдахын аргагүй солонгон далавчтай шувуу харагдсанд ихэд гайхжээ. Үүр цайж нарны гэрлийн анхны тусгал тийм зөв өнцгөөр тусах үед зураг дарж таарах нь ховор буюу яг ийм зураг авах нь амаргүй ажил гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.