Какао урьд өмнө байгаагүй өндөр үнэд хүрэв
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
Баруун Африкт өнгөрсөн жил гантай байсны улмаас ургац муу байгаа тул дэлхий дахинаа какаоны үнэ түүхэн дээд цэгтээ хүрэв. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Нью-Йоркийн түүхий эдийн зах дээр нэг тонн нь 5874 доллар болж, жилийн өмнөхөөсөө хоёр дахин өндөр үнэтэй болсон байна. Гэтэл хоёрдугаар сард дэлхийн олон оронд хосууд Валентины баярыг тэмдэглэж шоколад, чихрийн эрэлт нэмэгддэг. Тэгвэл шоколадны дэлхийн хамгийн том үйлдвэр “Hershey's" компаниас, какаоны үнэ өссөн нь энэ жил орлогын өсөлтийг хязгаарлана гэж таамаглаж буйгаа мэдээлсэн юм. Шоколадны гол орцны үнэ ийнхүү нэмэгдсэн нь амттаны үнэ өсөхөд нөлөөлж байна. Тухайлбал, өнгөрөгч 12 дугаар сард баярын шоколадны цуглуулгын үнэ Их Британид 50 хувиар өсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.