Холливүүдийн жүжигчин сансрын технологийн компани байгууллаа
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
“Disney” компанийн “Good Luck Charlie”, “Wizards of Waverly Place”, “The Clique” кинонд тоглон олны танил болсон дуучин, жүжигчин Брижит Мэндлэр сансрын хиймэл дагуулын өгөгдөл цуглуулж, боловсруулах чиглэлээр ажиллах “Northwood Space” компани байгууллаа. Тэрбээр сүүлийн хэдэн жил Массачусэттс технологийн институт, Харвардын хуулийн сургуулийг дүүргэжээ. Түүний байгуулсан компанийн төв Калифорнийн Эль Сэгундод байрлах бөгөөд эх дэлхий, сансрын хоорондох өгөгдлийг холбогч болох алсын хараатай гэнэ. Тэрбээр CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа сансраас өгөгдөл илгээх, хүлээж авах нь одоо ч хүнд сорилт хэвээр байгааг дурджээ. Тиймээс пуужин, эсвэл хиймэл дагуул үйлдвэрлэхийн оронд сансрын хиймэл дагуултай холбогдож тэндээс мэдээлэл хүлээж авах станц буюу телепорт олноор үйлдвэрлэхийг зорьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.