images

Монголын хөрөнгийн бирж дөрвөн тэрбумын ногдол ашиг тараана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-20


  “Монголын хөрөнгийн бирж” компани хувьцаа эзэмшигчдэдээ 4.34 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. Компанийн ТУЗ 2023 оны цэвэр ашиг болох 8.69 тэрбум төгрөгөөс ийм хэмжээний хөрөнгийг ногдол ашиг болгон хуваарилах шийдвэрийг энэ сарын 16-ны өдөр гаргасан байна. Ингэхдээ нэгж хувьцаанд 12.41 төгрөг олгох гэнэ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, тавдугаар сарын 30-наас эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан олгох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.