images

Монголчууд Азийн аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө Хятадыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-19


   Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа "FIBA Asia Cup 2025" тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр өнөөдөр Хятадыг зорилоо. Тус шатны “С” хэсэгт манай шигшээ баг Япон, Хятад, Гуамын багуудтай сугалаагаар таарсан билээ. Иймд хэсэгтээ нийт 6 тоглолт хийхээр болсон юм. Эхний тоглолтоо энэ долоо хоногийн пүрэв гарагт Шиан хотод Хятадын эсрэг хийх бол хэсгийн хоёр дахь тоглолтоо ням гарагт Гуамын шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглох юм. Сонирхуулахад, Азын аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө 24 баг өрсөлдөх ба тус бүр дөрвөн багтай зургаан хэсэгт хоорондоо хоёр удаа таарч тоглоно. Хэсэг бүрээс шалгарсан эхний хоёр баг буюу нийт 12 баг "FIBA Asia Cup 2025" тэмцээнд оролцох эрхээ шууд авна. Улмаар 2027 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхтэй болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.