Малчдад зориулсан хандивын барилдаанд 128 бөх барилдана
Чихэнд чимэгтэй
2024-02-19
Монголын Үндэсний бөхийн холбоо улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг ирэх сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Барилдааны бүх орлогыг цас, зудын бэрхшээл тохиолдоод буй малчдад туслах зорилгоор Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх гэнэ. Мөн бөхчүүд төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулна. Барилдааны үзэгчдээс автомашины азтан нэгийг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.