Монгол ах дүү хоёр мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2024-02-19
Канадын Эдмонтон хотноо энэ сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын ДАШТ-ээс "Сутайн бор" клубын тамирчин Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Тэд төрсөн ах дүү бөгөөд 2015 оноос хойш мөсөнд авиралтын спортоор хичээллэж буй ах Н.Хэрлэн нь Монголын анхны Ази тивийн алт, мөнгөн медаль, анхны Дэлхийн цомын аваргын медаль хүртсэн, ОУХМ тамирчин юм. Мөн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Мандахбаяр 2024 оны Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлсэн бол багийн дүнгээр манай тамирчид нэгдүгээр байранд шалгарчээ. Сонирхуулахад, Говь-Алтай сумын Тонхил сумын "Сутайн бор" клубын дасгалжуулагч Х.Нямдоо нь 1992 оноос хойш 32 жил багш дасгалжуулагчаар ажиллаж буй бөгөөд энэ тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.