Хөлөнбуйрт Хятадын өвлийн спортын наадам эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-19
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Мөсөн спортын сургалтын төвд Хятадын өвлийн наадмын нээлт өчигдөр боллоо. Тус улсын Спортын ерөнхий захиргааны дарга “Бээжингийн Олимп Хятадын өвлийн спортын хөгжилд шинэ түүх бүтээсэн шиг 14 дэх удаагийн Үндэсний өвлийн наадам шинэ бүлгийг нь үргэлжлүүлэн бичих гэж байна” гэжээ. Наадмын нээлтийн урлагийн тоглолтын үеэр морин хуур тоглож, монгол үндэсний бүжиг бүжиглэсэн байна. Найман спортын төрлөөрх 176 үйл ажиллагаанд 3000 гаруй тамирчин оролцон энэ сарын 27-ныг хүртэл өрсөлдөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.