images

Тайвань улс 13 монгол оюутанд тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-16


  Тайвань улсад 2024 онд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоор болсныг БШУЯ-наас мэдээллээ. Тус улсын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хэмжээг 40000 тайвань доллар байхаар тогтоосон бөгөөд уг зардлыг бүрэн хариуцах юм байна. Харин энэ хэмжээнээс хэтэрсэн нэмэгдэл төлбөр буюу зуучлалын байгууллагуудын хөлс, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө төлөх ажээ. Оюутны амьжиргааны зардалд сар бүр 15000 тайвань доллар, магистр, докторын оюутанд сар бүр 20000 тайвань доллар олгоно. Тэтгэлгийн материалыг 2024 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл хүлээж авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.  

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.