images

6-17 насныхныг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-16


   Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хүүхдийн багц буюу 6-17 насныхны хамрагдах үзлэг, оношилгоог Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. Үүнд эмнэл зүйн иж бүрэн үзлэг, биеийн хэмжилт, сэтгэц зан төрхийн хөгжлийн үнэлгээ, сүрьеэгийн эрсдлийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, А бүлгийн стрептококкийн хурдавчилсан сорил зэрэг багтаж байна. Багцын төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах бөгөөд товлосон хугацааны дагуу хүүхдүүд зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэх юм. Сургуулийн насны хүүхэд энэхүү багцад багтсан тусламж, үйлчилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдана. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд сургуулиудад нь очиж уг тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.