images

Японоос анх удаа тираннозавр үлэг гүрвэлийн яс олдов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-16


   Японы Өмнөд нутгийн Күмамото мужаас анх удаа тираннозавр үлэг гүрвэлийн доод эрүүний яс илрүүллээ. Олдвор хожуу Цэрдийн галав буюу одоогоос 74 сая жилийн өмнөх үеийнх хэмээн судлаачид үзжээ. Улмаар найман метр урт биетэй, тираннозаврын овгийн шинэ зүйлийн үлэг гүрвэл гэж үзсэн байна. Үлдэгдэлийг анх 2014 онд олсон бөгөөд арван жил судласны эцэст дээрх үр дүнг гаргажээ. Эрүүн дээрх шүдний хэмжээ уртаашаа 14, өндрөөшөө найман см хэмжээтэй гэнэ. Олдворыг ирэх гуравдугаар сард Баруун өмнөд Японы музейд үзүүлэх ажээ. Тираннозавр нь 83-66 сая жилийн тэртээ одоогийн Америк, Азийн нутагт амьдарч байсан, 5-10 метр том биетэй махчин үлэг гүрвэл юм.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.