images

Нэг сарын дотор 10.2 сая тонн ачаа тээвэрлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-15


   Манай улс 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. Тэгвэл энэ оны эхний сарын байдлаар улсын хэмжээнд 11.5 сая зорчигч тээвэрлээд байна. Мөн энэ хугацаанд 10.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийт ачаа тээврийн 67 хувийг авто замаар, 33 хувийг төмөр замаар тээвэрлэв. ОХУ-тай хиллэдэг боомтуудаар 3.8 мянган тонн ачаа гарсан бол БНХАУ-тай хиллэдэг боомтуудоор 6.6 сая тонн ачаа гарчээ. Үүнээс Гашуунсухайт боомтоор 3.6 сая, Шивээхүрэн боомтоор 1.8 сая, Ханги боомтоор 649 мянга, Булган боомтоор 250 мянга, Бичигт боомтоор 157 мянга, Замын-Үүд боомтоор 83 мянга, Бургастай боомтоор 61 мянга, Баянхошуу боомтоор 45 мянган тонн ачаа тус тус экспортод гараад байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.