images

Румын улстай гамшгаас хамгаалах салбарт хамтарч ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-15


   Румын улсын Онцгой байдлын газар гамшигт нэрвэгдсэн иргэдэд аврах ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ Европын холбоонд өндрөөр үнэлэгддэг билээ. Тэгвэл Монгол улсаас Болгар, Румын улсад хавсран суугаа Элчин сайд Л.Саянаа болон Румын улсын Онцгой байдлын газрын тэргүүн Раед Арафад нар Бухарест хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд хоёр орон гамшгаас хамгаалах салбарт туршлага солилцох, сургалт, судалгааны ажил хийх, хот суурин газар дахь гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зэргээр хамтран ажиллана. Мөн гамшгийн үеийн аврах ажиллагааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг Румын улсад нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад хамруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэх юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.