Морин хуурын чуулгыг Их найрал болгоно
Чихэнд чимэгтэй
2024-02-15
Монгол улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгыг "Морин хуурын их найрал" болгон өргөжүүлэх тогтоолыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргалаа. Энэ сарын 1-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан уг өөрчлөлтийг хийж байгаа ажээ. Тухайлбал, найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрмийг шинэчлэн батлахаар болсон байна. 1992 оны долоодугаар сард Ардын жүжигчин Ц.Батчулууны санаачилгаар байгуулагдаж, 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж байсан тус чуулга өдгөө дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа 650 гаруй удаа гарсан юм. Улмаар 1994 оны зургаадугаар сарын 1-ний Засгийн газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын филармонийн бүрэлдэхүүнд орж, “Монгол улсын соёлын элч”-ээр өргөмжлөгдөж, "Чингис хаан" одон хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.