images

Узбекистан: Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн форумд оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-14


   Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн (GSLEP) удирдах зөвлөлийн хурал энэ сарын 10-11-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Самарканд хотноо боллоо. Найм дахь удаагийн тус форумд 12 улсын байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ. Монголоос очсон төлөөлөгчид тус арга хэмжээнд цоохор ирвэсийн судалгаа, хамгаалах ажлыг хэрхэн явуулж буй, ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэргийг танилцуулсан байна. Тухайлбал, Манай улс 2009 оноос цоохор ирвэсийн анхны урт хугацааны судалгааг хийсэн бөгөөд үүний үр дүнд ирвэс, хүн хоорондын асуудлыг зохицуулах нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөлд түшиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж, 2018 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн судалгаанд (PAWS) хамрагдаж өөрийн орны популяцийг хэмжээг тодорхойлуулжээ. Энэхүү форум нь Узбекистаны Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж цоохор ирвэсийн экосистемийн хамгаалалд гарсан ололт амжилт, тулгамдсан асуудал түүнээс гарах арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ оролцогч орнуудын Засгийн газар сүүлийн гурван жилд хийсэн ажлаа танилцуулж үйл ажиллагааны ойрын зорилтуудыг тодорхойлон Самаркандын тогтоолыг хэлэлцэн баталсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.