Сурагчид Үндэсний номын санд 108 номын баринтаг хандивлажээ
Чихэнд чимэгтэй
2024-02-14
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын II сургуулийн багш, сурагчид 108 баринтаг урлаж, Үндэсний номын санд хандивлалаа. Үндэсний номын санд хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар тус сургуулийн сурагчид 2007 оноос хойш 18 жилийн турш Сар шинийн баярын өдрүүдэд өргөн хандивлаж иржээ. Энэ удаагийн 108 баринтгийг шинийн 4-ний өдөр тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан П.Одмаа, 11 дүгээр ангийн сурагч Есөнхүсэл, Эрдэнэ-Очир нар сургуулиа төлөөлөн Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, судар номын дээжээс баринтагласан байна. Энэ талаар тус сургуулийн удирдлагууд "Энэ арга хэмжээ нь үндэсний уламжлал, соёлын өвөө хайрлах, хамгаалах сайн үйлсийг хойч үедээ уламжлуулан үлдээх чухал үйл хэрэг байлаа. Сайн үйлсэд оролцсон сургуулийн багш, ажилтнууд, сурагчдадаа талархал илэрхийлж, та бүхнийг номын цагаан буян үргэлжид тэтгэх болтугай хэмээн ерөөж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.