Иргэд автобусны буудал дээрээс төрийн үйлчилгээг авдаг болно
Чихэнд чимэгтэй
2024-02-13
Төрийн байгууллагын 467 үйлчилгээ, 77 лавлагааг багтаасан цахим үйлчилгээний "ХУРДАН" цэг автобусны буудлууд дээр байршиж эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцэс, 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр "ХУРДАН" цэг байршсаныг Цахим хөгжлийн сайд Н.Учрал өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээллээ. Эхний ээлжид тус цэгүүдээс 16 дугаар хорооны 11 мянга, 18 дугаар хорооны 9 мянга гаруй иргэн бичиг баримт, төлбөр мөнгө шаардахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой. Одоогийн байдлаар нийслэлд 46 цэгээр, орон нутагт 81 цэгээр, хилийн чанадад 24 оронд гадаадад буй иргэдэд үйлчлэх 38 цэгээр төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 77 төрлийн лавлагаа, мэдээллийг олгох үйлчилгээг операторын горимоор хүргэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.