images

Хоошёорюү “Fuji” телевизийн сүмо бөхийн тэмцээнд түрүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-13


   Оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч ням гарагт Токиогийн "Рюгокү Кокүгикан" ордонд болсон “Fuji” телевизийн 48 дахь удаагийн сүмо бөхийн тэмцээнд түрүүллээ. Энэ нь жүрёо, макүүчи гэсэн хоёр дээд зиндааны бөхчүүд тус тусын ангилалд нэг нэгээрээ хасагдах зарчмаар барилддаг, нэг өдрийн дотор болдог тэмцээн юм. Хоошёорюү Хацү башёд 13 дахь барилдаанаа Киришима Б.Лхагвасүрэнтэй хийж өвдөг шороодсоныхоо дараа бэртлийн улмаас башёг орхисон ч дээд цолтой бөхчүүдийн тэмцээнд ийнхүү түрүүлэв. Тэрбээр Хирадоүмигээр давсныхаа дараа Такаяасү, Аби хоёрыг давж аварга болжээ. Харин ёкозүна Г.Ган-Эрдэнэ эхний барилдаандаа Мэйсэйд унасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.