images

Монголын эмэгтэй тамирчид хүндийн өргөлтийн Азийн аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-13


   Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медальтай ирлээ. Тэмцээнд манай улсаас 14 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. “Парис-2024” Олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 12 өдрийн турш 30 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн юм. Эх орноо төлөөлөн медалийн тавцанд зогссон Г.Ануужин Ази тивээс 2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртэж байгаа бол О.Төгс-Эрдэнэ өсвөрийн ААШТ-ээс гурван алт, нэг хүрэл, залуучуудын ААШТ-ээс нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж байжээ.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.