Чехийн нийслэл Прага хотод олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Анд нөхдийн мэдээ
2024-02-08
Чехийн нийслэл Прага хотод ирэх гуравдугаар сарын 15-17-нд 32 дахь удаагийн “Holiday World & Region World” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болох гэж байна. Үзэсгэлэнд Европ, Америк, Ази, Африк тивийн улсуудын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцдог бөгөөд энэ жилийн оролцогч байгууллагын бүртгэл нь энэ сарын 23-нд дуусах ажээ. Хэрэв үзэсгэлэнд Монголоос оролцох бол Чех дэх Монголын Элчин сайдын яаманд хандах юм байна. Өнгөрсөн онд тус үзэсгэлэнд 26 орны аялал жуулчлалын 300 гаруй ахуйн нэгж оролцож, 28 мянга гаруй хүн үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.