images

Тэйлор Свифтийн Ази дахь тоглолт шинийн 2-нд эхэлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-08


   Поп дуучин Тэйлор Свифт “The Eras” аялан тоглолтоо Ази тивд зөвхөн Япон, Австралид хийхээр болсон билээ. Тэгвэл энэ сарын 10-13-ны хооронд Японд хийх тоглолтыг нь шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байгааг “Mainichi” сонин мэдээлэв. Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт болсон Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Жилийн шилдэг цомог” шагналыг дөрөв дэх удаагаа авсанд нь шүтэн бишрэгчид нь баярлаж түүний дуу, цомгийн хувцаслалтаас санаа авч хувцаслан хотоор явжээ. Түүнчлэн Т.Свифт шагнал авахдаа "The Tortured Poets Department” цомгоо ирэх дөрөвдүгээр сарын 19-нд худалдаалж эхлэхээ зарласан билээ. Тэрбээр “Tokyo Dome” ордонд дөрвөн өдөр тоглоод хийгээд Лас Вегаст очин “Super Bowl” тоглолтод оролцож, үргэлжлүүлэн ирэх долоо хоногт Австралид тоглоно. Дуучин бүсгүй аялан тоглолтоо хийхдээ хувийн нисдэг тэргээрээ зорчдог тул Токиогийн шүтэн бишрэгчид нь аюулгүй нисээд ирээсэй хэмээн залбирч байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.