Абэ Үтаг дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор нэрлэв
Анд нөхдийн мэдээ
2024-02-07
Олон улсын жүдогийн холбооноос Японы 23 настай тамирчин Абэ Үтаг оны шилдэг эмэгтэй жүдочоор нэрлэлээ. Эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд барилддаг тэрбээр тус холбооны шилдэг тамирчнаар хоёр дахь жилдээ дараалан шалгарч буй нь энэ юм. Ү.Абэ өнгөрсөн онд Токиогийн "Их дуулга", Дохад болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Ингэснээр тэр дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон билээ. Токиогийн Олимпын алтан медальтан тэрбээр ирэх Парисын Олимпод мөн хүч үзнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.