Стокхольмын тавилгын яармаг болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-02-07
1951 оноос хойш жил бүр болж буй Шведийн Стокхольм хотын тавилгын яармаг өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх яармаг сүүлийн өдрөө бүх хүнд нээлттэй байх бол эхний өдрүүддээ зөвхөн худалдааны салбарын хүмүүсийг хүлээн авна. Учир нь, уг яармаг энэ салбарын бизнесийн хүрээг тэлэх, хооронд нь зуучлах зорилготой. Энэ жилийн хүндэт зочноор Италийн “Formafantasma” тавилгын үйлдвэр иржээ. Мөн яармагийг зохион байгуулагчид энэ сарын 5-11-ныг Стокхольмын дизайны долоо хоног болгон зарлалаа. Яармагийн үеэр “Скандинавын дизайны шагнал” олгодог бөгөөд энэ жил оны шилдэг тавилга, архитектур, интерьерын бүтээгдэхүүн, дизайнер, чимэглэгч, өсөж буй, тогтвортой хөгжлийн санаачлагад нийцсэн бүтээлийг шалгаруулна. Энэ жил яармагт 262 тавилга үйлдвэрлэгч компани оролцож байна. Оролцогчдынх нь 80 хувь Скандинавын орных байдаг бол үзэж сонирхдог хүмүүс нь 100 гаруй орноос ирдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.