images

Японд амьдардаг аль ч улсын иргэн гал сөнөөгчөөр ажиллах боломжтой

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-07


   Цөөн тооны боловч гадаад иргэд Японы Дотоод яамны харьяа Гал, гамшгийн менежментийн агентлагт гал сөнөөгчөөр ажиллаж байна. Гэхдээ зарим цөөн хүн амтай, алслагдмал нутагт тэднийг ажлаас нь халах болжээ. Харин энэ шийдвэртэй албаныхан санал нийлэхгүй байгаа аж. Учир нь, цөөн хүн амынх нь олонх 65-аас дээш настай тохиолдолд галтай өөрсдийн хүчээр тэмцэж чадахгүй болохыг анхааруулсан байна. Өнгөрсөн оны байдлаар тус улсад 479 гадаадын гал сөнөөгч байсан нь 2020 оноос 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Гал сөнөөгч нь төрийн үйлчилгээнд онцгой байр суурь эзлэх, хагас цагийн ажилд хамаарах бөгөөд Японд амьдарч буй ямар ч үндэстэн энэ ажилд орох боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.