images

Гэмтлийн эмнэлэг Агаараас эрэн хайх, аврах ангитай хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-07


    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өчигдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Агаараас эрэн хайх, аврах анги нь 2019 оноос Гэмтлийн эмнэлэгтэй хамтарч буй бөгөөд энэ хүрээндээ агаараас эрэн хайх, аврах ажиллагааны багийн эмч, сувилагч нарыг гэмтлийн яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамруулахаар болсон байна. Мөн тус анги нь орон нутагт гамшиг, осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, ЕС-145 загварын тусгай үүргийн нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэдэг бөгөөд одоогийн байдлаар нийт 135 иргэнийг тээвэрлэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.