Майли Сайрус анхны “Грэмми” шагналаа авлаа
Анд нөхдийн мэдээ
2024-02-05
Өнөөдөр дуу хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох 66 дахь удаагийн “Грэмми” болж байна. Энэ удаа дуучин Майли Сайрус “Flowers” дуугаараа анхны “Грэмми” шагналаа Мэрайэ Кэригээс гардан авлаа. Түүний “Flowers” дуу нь “Billboard Hot 100” жагсаалтад найман долоо хоногийн турш байж, “Spotify” хөгжмийн платформ дээр нэг долоо хоногийн дотор 100 сая гаруй сонсогчтой болжээ. Иймд "Жилийн шилдэг дууны бичлэг", "Жилийн шилдэг поп соло тайзны үзүүлбэр" шагналыг нэгэн зэрэг хүртэв. Мөн дуучин Тэйлор Свифтийн “Midnight” цомог шилдгээр шалгарлаа. Ингэснээр тэр “Жилийн шилдэг цомог” шагналыг дөрөв дэх удаагаа авав. Тэрбээр “Грэмми”-ийн шагналд 52 удаа нэр дэвшиж 14 ялжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.