images

"Blackpink" хамтлагийн дуучин Лизагийн тухай ном Францад гарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн тайланд гишүүн Лизагийн амьдралаас сэдэвлэсэн роман Францад гарахаар болжээ. Энэ тухай мэдээллийг “JS Lattès” хэвлэлийн газрын зохиолч Жюлиен Дюфрэн-Лами албан ёсны сошиал хаяг болох “X”-тээ нийтэлсэн юм. Тэрбээр уг зохиолоо гурван жилийн турш бичиж байгаа бөгөөд одоогоор зохиолын нэрийг зарлах болоогүй гэжээ. Номд к-поп уран бүтээлчдийн амьдрал ямар байдгийг дурдах ч гол төлөв Лизагийн амьдрал дээр төвлөрөх гэнэ. Ж.Дюфрэн-Лами нь “Jolis Jolis Monstres”, “907 fois Camille” зэрэг арав гаруй ном бичсэн эрэгтэй зохиолч юм. Харин Лиза нь өнгөрсөн оны Тайландын хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон бөгөөд 2021 онд "Lalisa" нэртэй анхны бие даасан цомгоо гаргаснаар төрсөн муж Бурирамынхаа эдийн засаг, аялал жуулчлалд томоохон нөлөө үзүүлж, клипдээ өмссөн алтлаг өнгийн үндэсний хувцасных нь эрэлт нэмэгдэж, тус хувцасыг өмсөж гэрэл зураг даруулах үйлчилгээ бий болж, шууд нэвтрүүлгийн үеэр идэх дуртай хоолоо нэрлэсэн нь Тайландын бөөрөнхий махтай хоолыг алдартай болгосон юм. Тэрбээр "Blackpink" хамтлагийн үйл ажиллагаагаа "YG entertainment" компанитай үргэлжлүүлэхээр болсон ч хувийн уран бүтээлээ хаанахын ямар компаниар дамжуулан явуулахаа зарлаагүй байгаа юм. Одоогоор Лиза үнэт эдлэлийн "Bvlgari", хувцасны "Celine" брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.