Өсвөрийн шатрын Улаанбаатар хотын аваргууд 6 сая төгрөгийн тэтгэлэг хүртэнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-05
Энэ сарын 1-ний өдөр эхэлсэн Улаанбаатар хотын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд зургаан насны ангилалд 86 шатарчин өрсөлдөж байна. Тэмцээний шилдэг шатарчид УАШТ-д оролцох эрхээ авах бөгөөд үндсэн шагнал дээр “Эрин Эверест Интернэшнл” сургуулийн нэг жилийн тэтгэлэг нэмж олгохоор болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын шатрын холбоо "Эрин Эверест Интернэшнл" сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу 2024 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний ангилал тус бүрийн нэгдүгээр байрын эзэн 100 хувийн тэтгэлэг буюу 6 сая, хоёрдугаар байр 4.2 сая, гуравдугаар байр 3 сая, дөрөвдүгээр байр 2 сая, тавдугаар байр 1.2 сая төгрөгийн тэтгэлэг тус тус хүртэх юм. Өнөөдөр тэмцээний 8 дахь өрөг үргэлжилж байгаа бөгөөд үдээс хойш сүүлийн өргүүд тоглож дүнгээ гаргана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.