images

Шар мөрний сав газарт усны шувуудын тооллого, амьдрах орчны судалгаа хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Хятадын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн, Бээжин дэх Өвөр Монголын "Лаоню" буяны сан хамтран Шар мөрний сав газрын усны шувууд, тэдгээрийн амьдрах орчны судалгааг хийжээ. Тус сав газарт өнгөрсөн онд нийт 132 зүйлийн усны шувуу бүртгэснээс 35 зүйл нь Хятадын үндэсний хамгаалалтад, 19 зүйл нь олон улсын байгаль хамгаалах холбооноос дэлхийд ховордсон шувуудын тоонд багтсан байна. Шар мөрний сав газрын 78 судалгааны талбайн 53 нь олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын шалгуурт нийцжээ. Шувууны тооллогыг Рамсарын конвенцийн (Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын жагсаалт) жагсаалтад багтдаг 13 газарт буюу Чинхай, Сычуань, Ганьсу, Шаньси, Шаанси, Хэнань, Шаньдун муж, Ниншя, Өвөр Монголын өөртөө засах оронд хийсэн байна. Тэнд очдог шувууд нүүдлийн хоёр замтайн нэг нь, Зүүн Ази-Австрали-Ази, нөгөө нь, Төв Ази аж. Судалгаанд 285 судлаач оролцож 36 багт хуваагдан шувууны тооллогыг жилийн дөрвөн улирлын турш нэгэн зэрэг хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.