“Beatles” хамтлагийнхны зурсан зураг 1.74 сая доллароор зарагдав
Анд нөхдийн мэдээ
2024-02-05
Их Британийн “Beatles” хамтлагийнхан 1966 онд Японд аялан тоглолт хийх үеэрээ хамтран зурсан зураг өнгөрөгч пүрэв гарагт Нью-Йорк хотод болсон “Christiе’s” дуудлага худалдаанд орж 1.74 сая доллароор зарагдлаа. Хожим “Эмэгтэйчүүдийн зураг” гэж нэрлэсэн энэ бүтээл хамтлагийн дөрвөн гишүүн хамтдаа зурж гарын үсгээ үлдээсэн одоогоор мэдэгдэж буй цорын ганц бүтээл юм. Тэд зургаа Японы уламжлалт ваши цаасан дээр акрилк, усан будаг ашиглан зуржээ. Токио хотын "Nippon Budokan" ордонд 1966 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2 хүртэл тоглолтоо хийсэн тэд “Tokyo Hilton” зочид буудалд амарч байхдаа уг бүтээлээ туурвижээ. Гэвч уг тоглолтоос хоёр сарын дараа дахин аялан тоглолт хийхээс татгалзсаныг намтар номыг нь бичсэн зохиолч баталснаар хамтлагийн гишүүдийн энэ мэт хамтдаа байхдаа бүтээсэн бүтээлийн үнэ цэнэ эрс өссөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.