images

Саппорогийн цас мөсний баяр эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Японы Хоккайдо мужийн Саппоро хотод жил бүр болдог цас мөсний баяр дөрвөн жилийн дараа анх удаа цар тахлын ямар ч хориггүйгээр эхэллээ. Тус улсын хамгийн том цас мөсний энэ баяр 74 дэх жилдээ болж буй бөгөөд энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ. Саппоро хотын гурван байршилд нутгийн урчууд, мөсөн барималчид 190 цас, мөсөн хөшөө хийж тавьжээ. Баярын гол талбай болох Одори цэцэрлэгт хүрээлэнд “Golden Kamuy” анимэгийн дүрүүдийн 12 метр өндөр цасан хөшөө босгосон нь хамгийн том нь аж. Цар тахлаас өмнө энэ наадмыг хоёр сая хүн зорьж очин үздэг байсан бол 2021, 2022 онд виртуалаар зохиож, өнгөрсөн онд өнжсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.