32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-02-05
Нийслэлийн захиргаанаас “Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар болжээ. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар барилга барьж орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх болсон байна. Үйлчилгээний төвийн зураг төсөлд өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд олон нийтээс санал авна гэж Нийслэлийн Засаг дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Харин Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад нэг га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.